Home Uncategorized Б.ОТГОН: Ханийнхаа биеийг”Сонгдо”эмнэлэгт үзүүлэхэд”Ямар ч ЭМЧИЛГЭЭГҮЙ” гэдэг хариу гарсан тул бид хоёр...

Б.ОТГОН: Ханийнхаа биеийг”Сонгдо”эмнэлэгт үзүүлэхэд”Ямар ч ЭМЧИЛГЭЭГҮЙ” гэдэг хариу гарсан тул бид хоёр арга буюу нутаг буцсан . .

40
0

“LIVETV HD” телевиз, www.livetv.mn сайтын “Factcheck” эрэн сурвалжлах нэвтрүүлгийн баг өнгөрсөн бямба гарагт FACTCHECK: ХАВДАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВД БОЛСОН ЖИГШҮҮРТ ХЭРЭГ нэвтрүүлгийг бэлтгэн хүргэсэн. Уг нэвтрүүлэг гарсны олон зуун иргэд манай редакцтай холбогдож, хорт хавдар өвчнөөр шаналж буй Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ сумын иргэн Т.Батбаяр гуайд тусламаар байна холбож өгөөч гэдэг хүсэлтийг гаргасаар байгаа билээ.Иймд бид бүхэн иргэдийн хүсэлтийн дагуу Т.Батбаяр гуайн гэргий Б.Отгонтой утсаар холбогдлоо.Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ сумын иргэн Б.Отгон:

Reference Projects in Mongolia - Сонгдо эмнэлэг

Би ханийнхаа биеийг “Сонгдо” эмнэлэгт 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр үзүүлэхэд “Ямар ч эмчилгээгүй” гэдэг хариу гарсан тул бид хоёр арга буюу нутаг буцсан. Нутаг руугаа сайн явж ирсэн. Эмнэлгээр явахын өмнө юм идэж ууж чадахгүй байсан. “Сонгдо”-д таван хоног хэвтэн эмчлүүлэхэд эмнэлгийн төлбөр нь 1.8 сая төгрөг болсон. Мөн замын зардал, эмчилгээ нь сая гаруй төгрөг болсон. Буцахынхаа өмнөхөн нэг сарын хөнгөвчлөх эмчилгээний эм бэлдмэлийг авахад 700 гаруй мянган төгрөг болж байна.

Улаанбаатар хот 376 нас хүрлээ

Дээрх эмчилгээг хийлгэсний дараа өдөрт аяганы тал шөл, аяга цай ууж чадахаар болсон. Нэвтрүүлэгт ярилцлага өгсний дараа маш олон хүн холбогдож, хандив тусламж өгье, эмчилгээ үйлчилгээнд өгье гэсэн сайхан сэтгэлийн зөвлөгөө өгсөнд маш их баярлалаа. Миний нөхрийн амьд явах боломжийг нэмэгдүүлэхийн төлөө маш олон хүн холбогдсонд чин сэтгэлээсээ баярлалаа.Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ сумын иргэн Төмжий овогтой Батбаяр гуайд хандив өргөхийг хүсвэл та бүхэн Хаан банкны 5899184930 дансанд чин сэтгэлийн тусламж, хандиваа өргөөрэй хэмээн хүсье.

МОНГОЛ ФОТО : Бор нуур сум "хөдөө"

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here