Home Uncategorized Ажлын ЗУРГААН хоногтой болно гэв. Энэхүү шийдвэр ЗӨВ үү?

Ажлын ЗУРГААН хоногтой болно гэв. Энэхүү шийдвэр ЗӨВ үү?

111
0

Хотын түгжрэлээс болж 5 хоногт ажлаа дуусгаж чадахгүй байгаа тул ажлын хоногийг нэг хоногоор нэмэгдүүлэх тухай. Бүтэн сайн өдрийг ганц амралтын өдөр болгож үлдсэн зургаа хоногт нь ажилдаа явна. Ингэснээр цалингийн хоног нэмэгдэж мөн ажлын бүтээмж нэмэгдэнэ гэж харж байна.

Ажлын өдрийг нэмэгдүүлж ард иргэдийг идэвхтэй байлгах нь зүйтэй. Арай дэндүү олон хоног амраж байна. Амралтын өдөр ихсэх тусам ард иргэд залхуу болж амьдралаа авч явах зориг зүрхгүй болж байна. Улс орны бүтээн байгуулалт хөдөлмөрлөж байж л бид цаашаа хөгжинө гэж харж байна.

Өнөөдөр дэлхийд манайх нь шиг амралт ихэдсэн газар алга тийм болохоор ажлын хоногийг нэмэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Амралт зугаалга амралтаараа бид нэгдүгээрт ажил хөдөлмөрөөрөө сүүлд жагсаж байгаа нь хатуу ч болов үнэн үг шүү. Хоосон толгой ихдээд амраж залхуурахаас өөр зүйлийг мэдэхээ болилоо бидний өмнөх үе ажилж хичээнгүй байснаараа өдий зэрэгтэй байгаа гэж MGLFUTURE сайт бичсэн байна.

Аа харин эсэргээрээ aжлын таван өдрийг ажлын дөрвөн өдөрт шилжих туршилт Исландад амжилттай хэрэгжиж дуусжээ. Уг туршилтыг хийсэн мэргэжилтнүүд ажлын цагийг багасгах нь бүтээмжид нөлөөлдөггүй бөгөөд харин ч ажиллагсдыг, ялангуяа захиргааны салбарынхныг илүү жаргалтай болгож байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.

Судалгааг 2019 он хүртэл үргэлжлүүлсэн бөгөөд сүүлийн хоёр жилийн хугацаанд үйлдвэрчний эвлэл болон тэдний холбоод ажлын цагийг багасгахыг шаардаж эхэлсэн байна.

Уг туршилтыг явуулсан Исландын Alda төрийн бус байгууллага болон судалгааны Autonomy хүрээлэнгээс “Цалин хөлс, орлогын түвшний ялгаа харьцангуй бага, хөгжсөн эдийн засагтай, эрүүл мэндийн сайн тогтолцоотой Исландын нийгэмд тэгш бус, үр ашиггүй урт хугацаагаар үргэлжилсэн ажлын өдрүүдийн ажлын цагийг багасгах хэрэгтэй гэсэн нэгдсэн ойлголт иргэдийн дунд байна” хэмээн тэмдэглэжээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here