Home Uncategorized ШАТСАН автомашины жолоочийн хүзүү, нуруу ТҮЛЭГДСЭН

ШАТСАН автомашины жолоочийн хүзүү, нуруу ТҮЛЭГДСЭН

63
0

Баянгол дүүргийн наймдугаар хороонд Prius20 маркийн автомашин шатсан осол гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Уг хэргийн талаар Нийслэлийн Онцгой байдлын газар /НОБГ/-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга хурандаа Г.Нэргүйгээс тодрууллаа. Тэрбээр “Гурав, дөрөвдүгээр хороололд байрлах “Дүүхээ” төвийн зүүн талын туслах зам дээр иргэн Г -гийн автомашин шатаж байна гэх дуудлага өнөөдөр 13.22 цагт ирсэн. Улмаар Гал түймэр унтраах 10 дугаар ангийн алба хаагчид хэргийг газар дээр очиж, галыг 20 минутын дотор унтраасан. Машин шатсаны улмаас зогсоолд байсан дөрвөн суудлын автомашин галд хайрагдсан.

Шатсан автомашиныг иргэн Г барьж явсан бөгөөд түүний хүзүү нуруу түлэгдэж, хайрагдсан байсан тул Яаралтай түргэн тусламжийн төвд хүргүүлсэн.

Иргэн Г автомашиндаа 10 литр бензин тээвэрлэж яваад гал гарсан гэх тайлбар өгсөн байна. Битүү орчинд шатахуун шаталт өгөх тохиолдол бий. Тиймээс хэт халалтын улмаас гал гарсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ галын хяналтын байцаагч нарын ярьснаар бол жолооч Г автомашиныхаа урд суудлын доор цэнэгтэй асаагч авч явсан. Энэ нь суудлын доор байрлах төмөрт хүрч, гал гарсан байж болзошгүй гэж тайлбарласан. Галын шалтгааныг тодруулахаар дээжийг нь лаборатори руу явуулсан. Иргэн Г нь Галын аюулгүй байдлыг хуулийг зөрчсөн учир хуулийн хариуцлага хүлээнэ. Мөн галд өртсөн дөрвөн машины хохирлыг барагдуулна” гэлээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here