Home Uncategorized МИНИЙ ОХИНЫГ ЭМЧЛЭХ НЬ БАЙТУГАЙ НЭГ Ч УДАА ЦЭЭЖИЙГ НЬ ЧАГНААГҮЙ

МИНИЙ ОХИНЫГ ЭМЧЛЭХ НЬ БАЙТУГАЙ НЭГ Ч УДАА ЦЭЭЖИЙГ НЬ ЧАГНААГҮЙ

116
0

Коронавирусийн халдварын улмаас хоёр сартай нярай эндсэн харамсалтай хэрэг гарсан талаар ЭМЯ-наас мэдээлсэн. Ковид19-ийн халдвараар нас барсан гэх хоёр сартай нярайн ээж нь анх халдвар авсан бөгөөд ээжийг нь эмнэлэг рүү авч явж, нярайг хэвтүүлэх боломжгүй хэмээн эх нярайг салгажээ.

Нас барсан нярайн аав “Эхнэрээс халдвар илэрсэн өдөр биднээс ирж шинжилгээ авсан. Манай талийгаач охиноос бусдынх нь шинжилгээний хариу эерэг гарсан. Охин минь эхний түргэвчилсэн шинжилгээгээр сөрөг гарсан. Тэгээд эмийн сан орж 400 мянга орчим төгрөгийн эм тариа авсан. Эм, тариагаа хэрэглэж байх явцад эхнэрийн биеийн байдал хүндэрсэн. Өрхийн эмчээс ор, эмнэлэг асуухад хайж, асууж байна гэх хариу өгсөн. Эхнэр маань халдвартай нь батлагдсанаас хойш таван хоног гэртээ хэвтээд биеийн байдал нь хүндэрсэн. Өрхийн эмч амьсгалын аппарат залгаж, гэртээ аппараттайгаа хоёр хоносон. Эмнэлэгт хэвтүүлмээр байгаагаа хэлэхэд өрхийн эмч “Ор байхгүй, хүнд хүнийг авахгүй” гэж хэлсэн.

Охиныг маань эмнэлэгт гурван хоног эмчилсэн гэх мэдээлэл гарсан. Миний охиныг эмчлэх нь байтугай нэг удаа цээжийг нь чагнаагүй. Би гэртээ тусгаарлалтад дөрвөн хүүхдээ хараад байж байсан. Ийм байтал гурван өдөр эмчилгээ хийсэн гэж хэлж байгаад гомдолтой байна. Охины маань хоёр дахь удаагийн шинжилгээний хариу сөрөг гарсан.

Ээжтэйгээ цуг эмнэлэгт хэвтсэн байсан бол гэх бодол төрж байна. Эмч нар эмчилнэ гээд ээжтэй нь хамт эмнэлэгт хэвтүүлэхээр аваад явсан бол бид цуг явуулах байсан. Эхнэр маань эмнэлэгт тав дахь хоногоо эмчлүүлж байхад охин маань нас барсан” гэлээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here