Home Uncategorized Эрүүл мэндийн салбарын УНАЛТ . .

Эрүүл мэндийн салбарын УНАЛТ . .

50
0

ЕВРО СТАНДАРТЫН ХӨДӨЛГӨӨНТ ХЭЭРИЙН ЭМНЭЛЭГ

Онцгой байдлын байгууллагын II шатлалын хээрийн  хөдөлгөөнт эмнэлгийн иж бүрдэл нь  Монгол Улсын Засгийн газар, Польш Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлсэн “Гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл”-ийн хүрээнд нийлүүлэгдсэн байна.

Гамшиг, ослын үед үүрэг гүйцэтгэх зориулалт бүхий 6.5 сая еврогийн өртөгтэй тус хээрийн эмнэлэг нь нэг дор 65-100 хүн хүлээн хүчин чадалтай. Эрэмбэлэн ангилалт, дүрс оношлогоо, лаборатори, мэс засал, эмийн сан, цусны нөөцлүүр, дотрын тасаг, эрчимт эмчилгээ гэсэн хэсгүүдтэй цогц хөдөлгөөнт байгууламж юм.

ӨӨД БОЛСОН ИРГЭНТЭЙ ХОЛБООТОЙ БУХИМДАЛ, НЭХЭМЖЛЭЛ

Ор хүрэлцэхгүй байна. Гадаа эмнэлэгийн чинь үүдэнд хүн үхээд байна. Эдгээр зүйлүүд чинь хааччихсан юм бэ? Байгаа юм уу, байхгүй болчихсон юм уу. Энэ дээ ч гэсэн тусгаарлаж эмчлээч ээ . . .

ХЭЭРИЙН ЭМНЭЛГИЙГ ДЭЛГЭЖ АШИГЛАХАД ЭМЧ, ЭМНЭЛГИЙН АЖИЛЧИД ХҮРЭЛЦЭХГҮЙ

Коронавирусийн нөхцөл байдал хүндэрч, ард иргэд гэрээр эмчлүүлээд багагүй цаг хугацаа өнгөрч байна. Мөн эмнэлгийн орны хүрэлцээнээс гадна эмч, эмнэлгийн ажилчдын хүрэлцээ ч багасч эхэлж байна. Өчигдөр л гэхэд гэрээр эмчлүүлж байсан иргэн эмнэлгийн гадна амиа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгдсэн юм.

Ор хүрэлцэхгүй байна. Гадаа эмнэлэгийн чинь үүдэнд хүн үхээд байна. Эдгээр зүйлүүд чинь хааччихсан юм бэ? Байгаа юм уу, байхгүй болчихсон юм уу. Энэ дээ ч гэсэн тусгаарлаж эмчлээч ээ…

Тэгвэл өнгөрсөн жил оруулж ирсэн Евро стандартын 65-100 хүн хүлээж авах хүчин чадалтай 6,5 сая еврогийн үнэтэй хөдөлгөөнт хээрийн эмнэлэг яагаад ашиглагдахгүй байгаа талаар иргэд шүүмжилж байна.

Энэ талаар ОБЕГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад “Хээрийн эмнэлэг ОБЕГ-т хадгалагдаж байгаа. Шаардлагатай тохиолдолд ашиглаж хэрэглэнэ” гэх тайлбарыг өглөө.

Харин өөр нэгэн албаны эх сурвалж, “Хээрийн эмнэлгийг ашиглах бүрэн боломжтой. Гэхдээ эмч, эмнэлгийн ажилчид хүрэлцээгүй байгаа тул гаргаж ашиглахгүй байгаа” гэсэн юм.

Энэ бол 7-р сарын 5-нд орсон ширүүн бороонд сууж байгаа #өчүүхэн цалингаа нэмүүлэхийг хүссэн хэдэн мянган Цагаан нөмрөгтэй нөхдийн минь хэсэг нь . . Үлдсэн нь араа дааж байгаа . . Биднийг манлайлан явж байгаа хэд маань бидэндээ үнэхээр БААТАР, харин #Засгийн газарт ЮУ ШИГ харагдаж байгаа юм бол доо . . Тоож байгаа юм алга – Үл тоосоор . .

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here