Home Uncategorized Хишигээ шинэ хөхөөрөө гайхуулах дуртай болж . .

Хишигээ шинэ хөхөөрөө гайхуулах дуртай болж . .

87
0

Үргэлж өөрийнхөөрөө гэх тодотголтой дуучин А.Хишигдалайг өдгөө танихгүй хүн тун ховор. Дуучин бүсгүй өөрийн хамтрагч Д.Зоригттой хамтран хайрын дууг тун чиг эвлэгхэн уянгалуулчихдаг бөгөөд тэрээр 21 мянга реалити шоу нэвтрүүлэгт орж өөрийгөө олон нийтэд илүүтэй таниулаад авсан удаатай. Түүнд “өөрийнхөөрөө, зөв бодолтой” хэмээх үнэлгээг үзэгч түмэн өгсөн.

Өдгөө ганц бие яваа дуучин бүсгүй маань өөртөө тун арчаатай нэгэн бөгөөд хийсэн өөрчлөлт болон орж үйлчүүлдэг газруудаа хэнээс ч нуудаггүй шууд хэлдэг. Тэрээр хамгийн сүүлд “The Uzesgelent Surgery Clinic” гоо заслын эмнэлэгт хөхний имплант хийлгэсэн бөгөөд үүнийгээ олон түмэнд нуулгүй хэлж, бүр нүүр царайгаар нь ажиллаад авсан юм.

Тэгвэл дуучин бүсгүй маань шинэ хөхөө үргэлж гайхуулж, боломж л олдвол аль болох ил гаргасан хувцас өмсөх дуртай болжээ.

Түүний энэхүү өөрчлөлтийг харсан олон бүсгүйчүүд тус үйлчилгээг сонирхож байгаа сурагтай.

“1990” киноны эмэгтэй гол дүрд ажиллаж хэр чадварлаг жүжигчин бэ гэдгээ харуулаад авсан тэрээр олон салбарт хүч үзэж буй дайчин, чадварлаг бүсгүй юм.

Олон талын авьяастай, үзэсгэлэнтэй бүсгүйд цаашдын амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсье!

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here