Home Uncategorized Эрхээ хасуулсан жолоочдын эрхийг СЭРГЭЭЖ, 350 х.о.р.и.г.д.о.л СУЛЛАГДАНА

Эрхээ хасуулсан жолоочдын эрхийг СЭРГЭЭЖ, 350 х.о.р.и.г.д.о.л СУЛЛАГДАНА

92
0

Х.З.Д.Х.Я-ны сайд Х.Нямбаатар: 6-р сарын 24-ний өдрийн байдлаар х.о.р.и.х ангид 4154 хүн х.о.р.и.г.д.о.ж, х.о.р.и.х.о.о.с өөр албадлагын арга хэмжээ авсан 4529 хүн, нийт 9987 я.л.т.а.н я.л эдэлж байна.

Эдгээрээс 350 хүний х.о.р.и.х я.л.ы.г зорчих эрхийг хязгаарлахаар сольж, 469 х.о.р.и.г.д.л.ы.н х.о.р.и.х я.л.а.а.с хоёр жилийг хасна. Үүнээс хэд нь магадлангаар суллагдах вэ? гэдгийг мэдэхгүй.

Өсвөр насны 25 хүн суллагдана. Өршөөлийн хуулийг ХЗДХ-ийн яам боловсруулсан. Өмнөх хуулиас хүрээ хязгаарыг нь багасгаснаараа ялгаатай. Учир нь авлига, албан тушаалын хэрэгтнүүдийг суллахгүй. Мөн ФАТФ-ын зөвлөмжөөр эдийн засгийн суурьтай г.э.м.т хэрэгтнүүд огт хамаарахгүй. Нийт я.л.т.н.ы 16.7 хувьд нь хамрагдаж байгаа.

Түүнчлэн хууль зүй, дотоод хэргийн сайдын өгсөн мэдээллээр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн үйлдэл ногдуулсан торгууль, шийтгэлийг Өршөөлийн хуульд хамруулахаар болсон байна.

Тодруулбал, өршөөлд хамруулахгүйгээс бусад Зөрчлийн хуульд заасан зөрчил үйлдэж оногдуулсан торгох, баривчлах шийдвэрийг нэг удаа өргөн чөлөөлөхөөр, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд холбогдуулан нээсэн зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгохоор тусгажээ.

Манай улсад нийт бүртгэгдсэн Зөрчлийн хэргийн 6,696,529 нь буюу 93% хувь нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн зөрчил байна.

Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2021 оны 5-р сарын байдлаар цагдаагийн байгууллагаас 6,154,933 удаагийн 169 тэрбум 648 сая төгрөгийн торгох шийтгэл ногдуулснаас 3,035,324 удаагийн 73 тэрбум 339 сая төгрөг, шүүхийн шийдвэрийн дагуу 1.9 тэрбум төгрөгийн торгох шийтгэл тус тус төлөгдөөгүй байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here