Home Uncategorized ЁСЛОЛЫН ЖАГСААЛД АЛХСАН ЦЭРЭГ ӨНГӨРЧЭЭ

ЁСЛОЛЫН ЖАГСААЛД АЛХСАН ЦЭРЭГ ӨНГӨРЧЭЭ

282
0

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тангараг өргөх ёслолд зориулан Төв талбайд өнөөдөр /2021.06.25/цэргүүд жагссан. Энэ үеэр жагсаалд оролцсон албан хаагч ухаан алдсан нь олны анхаарлыг татсан юм. Нийгмийн сүлжээнд тухайн цэргийг Covid-19 халдвараар өвдсөн байх магадлалтай гэх таамаг дэвшүүлээд байна.

Тус газраас “Жагсаалд оролцсон албан хаагчид вакцины хоёр тунд бүрэн хамрагдаж 14-өөс дээш хоносон. Өнөөдөр жагсаалын үеэр ухаан алдсан албан хаагчийн тухайд Covid-19 халдвараар өвдөөгүй. Ер нь Covid-19 халдвараар өвдсөн албан хаагч байхгүй” гэх мэдээллийг өглөө.

Албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр ухаан алдсан цэрэг нь Хил хамгаалах ерөнхий газрын бүрэлдэхүүнд харьяалагддаг аж. Мөн өөр нэг албан хаагч жагсаалын үеэр хямарснаас ухаан алдсан байна. Одоогоор биеийн байдал нь сайжирч, хэвийн болжээ. Тус газрын өгсөн мэдээллээр, жагсаалд оролцсон албан хаагчид PCR шинжилгээ өгсөн ба бүгд вакцины хоёрдугаар тунд хамрагджээ. Ёслолын ажиллагаанд өнөөдөр 600 орчим цэргийн алба хаагчид оролцсон байна.

Уг үйл явдалтай холбоотой нэгэн иргэний сэтгэгдэл:

Үнэхээр харамсалтай. Ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here