Home Uncategorized КОВИД-19, ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ, ЦАГДАА БА ИРГЭДИЙН МӨРГӨЛДӨӨН

КОВИД-19, ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ, ЦАГДАА БА ИРГЭДИЙН МӨРГӨЛДӨӨН

214
0

Э.М.Яамны мэдэгдэл, нөхцөл байдал:

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Сүүлийн дөрвөн хоногт халдвар авсан тохиолдлын тоо 2200-2400 хооронд хэлбэлзэж байна” . .

У.О.К-ын шийдвэр:

Хүн амын хөл, хөдөлгөөн их хэмжээгээр нэмэгдэж коронавируст халдварын тархалт цаашид нэмэгдэх хандлагатай байгаа тул мэргэжлийн байгууллагын саналыг үндэслэн халдвар тархах өндөр эрсдэл бүхий чийрэгжүүлэх, бялдаржуулах төв, саун, бассейны үйл ажиллагааг 6-р сарын 25-ны өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаатай зогсоов.

Мөн үйл ажиллагааг нь нээсэн худалдаа, үйлчилгээний салбаруудын цагийн хуваарьт хязгаарлалт, зохицуулалт хийж халдвар тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч, хяналтыг чангаруулна. Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрыг заалаар үйлчлэхийг хориглосон болон амралт, жуулчны баазын үйл ажиллагааг хязгаарласан хугацааг тус тус 10 хоногоор сунгалаа.

Аж ахуй нэгжүүдийн байр суурь:

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарынхан өнгөрсөн 15 сарын хугацаанд У.О.К, Засгийн газрын шийдвэрийг хүндэтгэн дагаж бүсээ чангалсаар ирсэн билээ. Харин өнөөдрөөс эхлэн есөн нэр бүхий байгууллага шийдвэрийг дагахгүй гэдгээ УОК-т мэдэгдлээ.

Тодруулбал, 2021 оны 06-р сарын 23-ны УОК-ийн цахим хуралдаанаар хоол үйлчилгээний байгууллагууд зөвхөн хүргэлтээр үйлчилэх чиглэлийг дахин 10 хоног сунгасан юм. Гэтэл үүнийг “Takesen miso ramen” хоолны газар дахин хөл хориулж чадахгүй хэмээн сошиал хуудсаараа дамжуулан мэдэгдэл гаргав.

Үүнийг дагаж найман аж ахуй нэгжүүд нэгдэн, халдвар хамгааллын дэглэмээ баримтлан ажиллахаа албан ёсоор цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийгээд байна.

Иргэд, ТББ, Нам, Хөдөлгөөнүүд:

Аж ахуй нэгжүүд олон сарын турш хязгаарлагдмал байдлаар үйл ажиллагаа явуулж, зарим үед бүрэн зогсож байсан бөгөөд үүнийг даган иргэдийн орлого, санхүү, ахуйн нөхцөл байдлууд хүнд байдалд орсон, төрийн шийдвэр гаргалт удаан, тухайн нөхцөл байдалд оновчтой, түргэн шийдвэрүүдийг гархгахгүй байна гэж үзсэн аж ахуй нэгж, иргэд, хөдөлгөөнүүд шат шатанд өөрсдийн байр суурийг мэдэгдэж зарим хэсэг эсэргүүцэл зарлаж бослого хөдөлгөөн өрнүүлэх хэмжээнд хүрсэн байна.

Өнөөдөр буюу 6-р сарын 25-ны өдөр “Зон Олны Нам” тэргүүтэй иргэд эсэргүүцэх хөдөлгөөн өрнүүлэхээр Сүхбаатарын талбай орчимд цугласан ч “Ерөнхийлөгчийн Тангараг Өргөх Ёслол”-ын үйл ажиллагаатай давхцаж асуудлыг хурцатгажээ. Бага тойруугаас эхлээд Сүхбаатарын талбай, Засгийн Ордонг бүхэлд хамгаалалтанд авсан байсан Цагдаагийн байгууллагын хүчтэй иргэдийн бослого мөргөлдөж нилээд ширүүхэн тэмцэл, үймээн болов.

Энэ үеэр мөргөлдөөн хурцдаж зарим иргэнийг шууд баривчлах үйл ажиллагаа явагджээ. Ер нь иргэдийн болон хөдөлгөөнүүдийг цагдаагийн хүч хэрэглэж тараах биш баривчилгаа явуулдаг хууль байхгүй гэж холбогдох мэргэжилтэн сошиал орчинд мэдэгдэл хийсэн байна.

Эсэргүүцэх хөдөлгөөний үеэр хийгдсэн баривчилгаа:

Иргэний нэр тодорхойгүй!

Бас нэгэн баривчилгаа:
“Зон Олны Нам”-ын дарга Э.Одбаярыг гэрийнх нь гаднаас баривчилжээ. Энгийн хувцастай хэсэг хүмүүс ирээд машинд чихээд л аваад явчихдаг юм байна!

Өөр нэг ойлгомжгүй баривчилгаа Комедиан Д.Амартүвшин:
Гэр рүүгээ харьж яваад “Хөөе халдвар хамгааллаа дэглэмээ баримтлаач ээ. Ичээчээ ич” гээд орилсон чинь цагдаа барьчихлаа. Би бол ганцаараа явж байгаад л “Болиоч ээ” гээд л орилсон. Би У.Хүрэлсүх гуайд л шаардлага тавилаа.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here