Home Uncategorized ЖҮЖИГЧИН ЗОЛЗАЯА ХӨХӨӨ ТОМРУУЛСАН УУ?

ЖҮЖИГЧИН ЗОЛЗАЯА ХӨХӨӨ ТОМРУУЛСАН УУ?

197
0

Маск продакшнаас жүжигчний гараагаа эхлүүлсэн Золоо буюу Г.Золзаяаг найруулаг Б.Тамирын экс эхнэр гэдгийг хүмүүс андахгүй. Тэрбээр ганц бие ээжийн үүргийг гүйцэтгэж яваа олны танил бүсгүйчүүдийн нэг.

Тэрбээр өөрийн цахим хуудастаа “Эмэгтэй хүний хамгйин том хүч бол өөртөө итгэх итгэл гэдэгт би итгэдэг” гэсэн тайлбартайгаар энэхүү зурагаа оруулжээ.

Харин энэ зургийг харсан зарим нэг нь түүнийг хөх томруулах мэс засалд орсон бололтой хэмээн ярих болжээ. Учир нь тэрбээр гоо сайхны мэс заслын эмнэлэгийн сурталчилгаанд энэхүү зургаа ашигласан байв.

Одоогоос 8 жилийн өмнө тэрбээр гоо сайхны мэс заслын талаар СОРОНЗ сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, Гоо сайхны мэс заслыг дэмждэг шүү. Гэхдээ би одоохондоо гоо сайхны мэс засал хийлгээгүй байгаа. Мэс засал орохоор бол хөхний мэс засал хийлгэчихдэг юм бил үү гэж бодож байгаа хэмээн хариулжээ.

Фото зургийг харахад тэрээр яриагаа хэрэгжүүлсэн бололтой.

Тэгвэл саяхан өөрийн цахим хуудаснаа “Эмнэлгийнхээ эмч хамт олондоо маш их баярлалаа” хэмээн бичиж шинэ хөхөндөө сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ.

Жүжигчин бүсгүйн хувьд сүүлийн жилүүдэд гоо сайхандаа анхаарлаа ихээхэн хандуулах болсон. Ойрын жилүүдэд дахин амьдрал зохиох бодолгүй байгаагаа илэрхийлэх болсон тэрээр өдгөө 32 настай. Анхны амьдралаасаа Цэгц-Үжин хэмээх охинтой болсон Золоо экс нөхөртэйгөө энгийн сайхан харилцаатай найзууд хэвээрээ гэсэн.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here