Home Uncategorized ​СИЗОН ДУУСЛАА, ХАЛАМЖ, ХӨНГӨЛӨЛТ ЗОГСОХ УУ?!

​СИЗОН ДУУСЛАА, ХАЛАМЖ, ХӨНГӨЛӨЛТ ЗОГСОХ УУ?!

205
0

Төрийн с.о.н.г.у.у.ль дууслаа. Сонгуулийн дараа амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Хоёр жил шахам үргэлжилж байгаа цар т.а.х.л.ы.н нөлөө сонгуулийн дараагаас Монголын эдийн засагт илүү хүнд тусах эрсдэл бидний өмнө байна. Гурван удаагийн хатуу хөл х.о.р.и.о.н.д иргэн, аж ахуйн нэгжийн бизнесийн үйл ажиллагаа зогсч, олон хүн ажилгүй болж, цомхотголд өртөв. 2021 оны эхний улирлын байдлаар нийт ажиллах хүч өмнөх оноос 97.1 мянгаар буурч, ажилгүйдлийн түвшин 2.2 хувиар өсчээ. Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын тооцоогоор цар т.а.х.л.ы.н нөлөөллөөс 30 гаруй мянган компани үйл ажиллагаагаа бүрэн зогсоож, үүний цаана хамгийн багадаа 250 мянган хүн ажилгүй, орлогогүй болон эрсдэл үүссэн байгаа аж.

Төр засгийн зүгээс 2020 оны хавраас эхлэн тодорхой хөнгөлөлт чөлөөлтийн арга хэмжээг хэрэгжүүлж байгаа ч цаашдаа урт хугацаанд хэрэгжихэд санхүүгийн хүндрэл дагуулах нь. Оны эхний дөрвөн сарын байдлаар улсын төсөв хагас их наяд /500 тэрбум/ төгрөгийн алдагдалтай гарсан байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад иргэн, аж ахуйн нэгжүүдийн төлсөн т.а.т.в.а.р нэмэгдэж, төсвийн орлого бүрдүүлэлт өмнөх оныхоос 50 гаруй хувиар өсчээ. 2020 онд эхний зургаан сар НДШ-ийг тэглэж, т.а.т.в.а.р.ы.н хөнгөлт үзүүлэхэд төсвийн орлого их хэмжээгээр буурсан. Тиймээс энэ онд төр засгаас дахин т.а.т.в.а.р.ы.н хөнгөлөлт үзүүлэх боломж тун хомс юм.

ТӨРӨӨС ОЛГОЖ БУЙ ХӨНГӨЛӨЛТИЙГ ҮРГЭЛЖИЛҮҮЛЭХ ҮҮ?

7-р сарын 1-нд төрөөс үзүүлж буй бүх хөнгөлөлт дуусна. Тухайлбал, тог цахилгаан, дулаан, ус, хог, т.а.т.в.а.р.ы.н хөнгөлөлт, хүүхдийн мөнгөний нэмэгдлийн хугацаа дуусна. Сар болгон 0-18-ны насны бүх хүүхдэд олгож байгаа 100 мянга 20 мянга болно, төрөөс төлж байгаа тог цахилгаан, хог, ус, дулаан, шахмал түлшний мөнгөө өөрсдөө төлнө, хугацааг нь сунгаж, хойшлуулсан зээлээ төлж эхэлнэ.

Хэрвээ цар т.а.х.л.ы.н тархалт буурахгүй бол төрөөс олгож байгаа хөнгөлөлт чөлөөлөлтийг 2021 он дуустал үргэлжлүүлнэ” гэж гэдгээ Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн. Гэхдээ улс орны төсөв мөнгөний байдлыг харахад үргэлжлүүлэн сунгах боломж хязгаарлагдмал байна. Сая, сонгуулиас өмнө Засгийн газраас хэд хэдэн удаагийн бэлэн мөнгөний дэмжлэгийг гаднаас орж ирсэн нэмэлт орлого, зээлээр санхүүжүүлсэн. Тодруулбал, дөрөвдүгээр сард хатуу хөл х.о.р.и.о тогтооход иргэн бүрт 300 мянган төгрөгийн дэмжлэг олгоход нэг их наяд гаруй төгрөгийг зарцуулав. Эл санхүүжилтийн Оюу толгой ХХК-д тавьсан т.а.т.в.а.р.ы.н т.о.р.г.у.у.л.и.й.н мөнгөөр шийдсэн. Дараа нь, в.а.к.ц.и.н.ы бүрэн т.у.н.д хамрагдсан иргэн бүрт 50 мянга төгрөг хуваарилсан. Мөн малчдад Дэлхийн банкны дэмжлэгээр 100 мянган төгрөгийг данс руу нь хийсэн. Хүүхдийн мөнгийг 100 мянга болгосонтой холбоотойгоор төсөвт тусгаагүй зардлыг “Азийн хөгжлийн банкны зээл“-ээс нөхөж буй. Улсын төсвийн орлого тасалдалтай, илүү мөнгө гаргах боломжгүй учраас гаднын зээл тусламжаар халамжаа санхүүжүүлсэн нь хэнд ч ойлгомжтой байна. Хэрвээ Ерөнхий сайдын хэлснээр дээрх хөнгөлөлтийг он дуустал үргэлжлүүлэх бол төсөвт тодотгол хийж таарна. Эсвэл дахиад Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны зээлээр халамжаа санхүүжүүлэх үү.

Иргэд, аж ахуйн нэгжийн хог, ус, цахилгаан дулааны мөнгийг долдугаар сарын 1 хүртэл төрөөс даах зардлыг Эрдэнэт үйлдвэр хариуцаж байгаа. Нийт 450 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг энэ хөнгөлөлт чөлөөлөлтийг санхүүжүүлэхэд зарцуулахаар тооцсон. Энэ үед дэлхийн зах зээл дээр зэсийн баяжмалын үнэ төсөвт тооцсоноос бараг хоёр дахин өндөр байгаа нь аз. Хэрвээ он дуустал эл хөнгөлөлтийг үргэлжлүүлэхээр болбол Эрдэнэт үйлдвэр ашигтай ажиллах боломжгүй, бараг их наяд төгрөгийг цахилгаан, дулаан, хогны мөнгөний татаасанд зарцуулна гэсэн үг.

Х.А.Л.Д.В.А.Р.Ы.Н ТОО БУУРАХГҮЙ БОЛ ЯАХ ВЭ?

МУИС-ийн эрдэмтдийн тооцоолол үнэн бөгөөд в.а.к.ц.и.н.ж.у.у.л.а.л.т.ы.н нөлөөгөөр өдөрт илрэх х.а.л.д.в.а.р.ы.н тоо зургадугаар сарын 15-наас аажмаар буурвал Монголын нийгэм, эдийн засагт ирэх дарамт энэ хэрээр буурна. Харин эсрэгээрээ х.а.л.д.в.а.р.ы.н тоо буурахгүй бол нийгэм, эдийн засгийн жинхэнэ хүндрэл үүснэ. Өдөрт илрэх х.а.л.д.в.а.р 1000-аас буурахгүй, өсөөд байвал дахин хатуу хөл х.о.р.и.о тогтоох, эсвэл хязгаарлалтын арга хэмжээ авна. Энэ нөхцөлд дөнгөж идэвхжиж буй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа доголдож, төсөв хүндэрнэ. Дахиад хатуу хөл х.о.р.и.в.о.л Засгийн газарт иргэн бүрд бэлэн мөнгө тараах, аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлэх төсвийн боломж ч байхгүй. Нөгөө талд хилийн гол бүс нутгуудад х.а.л.д.в.а.р тархсанаас болж экспорт зогсох, хил гаалийн хэвийн үйл ажиллагаа доголдох эрсдэлтэй. Одоо ч доголдолтой, удаашралтай байгаа. Хэрвээ х.а.л.д.в.а.р.ы.н байдлаас болж түүхийн эдийн эскпорт бүр зогсвол Монгол Улсын орлого тасалдана. Ийм нөхцөл үүсвэл төр цалин, тэтгэвэр, тэтгэмжээ тавьж чадахгүй байдал руу л орно.

Нэг сайн нь Засгийн газар энэ оны сүүлээр төлөх хуваарьтай байсан 500 сая долларын Мазаалай бондыг дахин санхүүжилт хийж, Номад бонд босгосон. Тиймээс гадаад талдаа том хэмжээний зээлийн эргэн төлөлт байхгүй. Гэхдээ энэ онд Засгийн газар гаднаас авсан зээлийн хүүгийн зардалд 1.1 их наяд төгрөгийг зарцуулна. Энэ нь төсвийн зарлагын 8.2 хувьтай тэнцэж байгаа юм.

Харин 2022 оноос их хэмжээний гадаад зээл, бондын эргэн төлөлтийг хийх хуваарьтай. Чингис бондын нэг тэрбум ам.доллар, Засгийн газрын баталгаатай босгосон МИК-ийн 300 сая ам.долларын эргэн төлөлтийг хийхээр байгаа билээ.

itoim.mn

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here