Home Uncategorized Э.ДАВААЖАМЦ 4 ДЭХ ӨДӨРӨӨ ГҮЙЖ БАЙНА!!!

Э.ДАВААЖАМЦ 4 ДЭХ ӨДӨРӨӨ ГҮЙЖ БАЙНА!!!

75
0

Ховдоос Улаанбаатар хот хүртэл 1500 км зайд гүйхээр 2021 оны 06-р сарын 2-ны өдөр гараанаас гарсан.

Ховд аймгийн Буянт сумын харьяат, Зэв:сэгт хү:чний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц Ховдоос Улаанбаатар хот хүртэл 1500 км зайд гүйхээр 2021 оны 06-р сарын 2-ны өдөр гараанаас гарсан. Тэрбээр өнөөдөр Ховд аймгийн Дарви сумын нутагт иржээ. Э.Даваажамц гурван сарын хугацаанд бэлтгэл хийсэн бөгөөд өдөрт 40-45 км гvйснээр 07-р сарын 10-ны өдөр буюу Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалын үеэр Улаанбаатар хот, Сvхбаатарын талбайд барианд орохоор тооцоолсон байна.

Э.Даваажамц нь дунд сургуулийн сурагч байхдаа гүйлтийн спортоор хичээллэдэг байжээ. Энэ удаагийн гүйлтээ Монгол Улсад Зэв:сэгт хү:чин үүсч байгуулагдсаны 100 жил, Ховд аймаг байгуулагдсаны 90 жилийн ой, ирэх жил буюу 2022 онд тохиох Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит зэв:сэгт хү:чний 123 дугаар анги байгуулагдсаны 100 жилийн ойд зориулж буй аж.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here