Home Uncategorized Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Шаардлагатай бол хэсэгчилсэн хөл хОрио тогтооно!

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Шаардлагатай бол хэсэгчилсэн хөл хОрио тогтооно!

209
0

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.06.02/ Улсын Онцгой комиссын /У.О.К/ шуурхай штаб дээр ажиллаж байгаа билээ.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Засгийн газар 4-5 дугаар сард ваКцинжуулалтыг эрчимжүүлсний хүрээнд өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ваКцины нэгдүгээр туНд 90 гаруй хувь нь хамрагдсан байна. Өнөөдрийн байдлаар орон нутагт дарХлаажуулалтаар Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар аймгууд тэргүүлж байгаа бол Увс, Дундговь, Өвөрхангай аймгууд хамгийн үр дүн муутай байна. Тиймээс 15:00 цагаас бүх аймгийн дарга нарын цахим хурал хийнэ.

Ялангуяа, Нийслэлтэй ойр аймгууд хариуцлагагүй байна гэж үзэхээс өөр аргагүй. Алслагдсан аймгуудыг бол ойлгож байна. ВаКцины таталттай холбоотой асуудал тодорхой хэмжээнд үүснэ. Нийслэл хотод дархлаажуулалт ийм өндөр үр дүн хүрчихээд байхад аймгууд ийм хойрго хандаж байгаад хариуцлага тооцож ажиллах шаардлага үүснэ. Эрдэмтэд ирэх намар гэхэд ваКцинжуулалтын үр дүн гарна гэж үзсэн. Хатуу хөл хОриог үргэлжлүүлэх нь эдийн засагт асар их хОхиролтой. Тиймээс хатуу хөл хОрио тогтоохгүйгээр шаардлагатай бол хэсэгчилсэн хөл хОрио тогтооно” гэсэн юм.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here