Home Uncategorized Төрснөөс 42 хоногийн дараа вакцинд хамрагдаж болно.

Төрснөөс 42 хоногийн дараа вакцинд хамрагдаж болно.

60
0

Олон улсад жирэмсэн эхийг сайн дурын үндсэн дээр дархлаажуулж байна. Жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүдийг вакцинжуулалтад тодорхой заалтын дагуу хамруулна.

Энэ заалтанд:

  • Өндөр эсрэд бүхий эрүүл мэндийн суурь эмгэгтэй бөгөөд Ковид-19 халдвартай тохиолдолд маш хүндээр өвчлөх эрсдэлтэй жирэмсэн эхчүүд
  • Жирэмсэн эх нь Ковид-19 халдварт өртөх эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа тохиолдолд
  • Биеийн жингийн илүүдэлтэй жирэмсэн эхчүүд
  • Ахимаг 35 наснаас дээш жирэмсэн эхчүүд
  • Жирэмсэн үеийн чихрийн шинжтэй эмэгтэйчүүд

Дархлаажуулалтыг хийх жирэмсний хугацаа:

Жирэмсний 14 долоо хоногоос 36 долоо хоногийн хооронд хийнэ.

  • Эхний тун – 14 долоо хоногоос дээш хугацаанд
  • Хоёрдахь тун – 36 долоо хоногоос өмнө хийсэн байна. Хэрэв энэ хугацаанд хамрагдаагүй бол төрсний дараа 42 хоногоос хойш хийнэ.

Жирэмсний 36-40 долоо хоногийн хугацаанд Ковид-19 халдварын эсрэг вакцин хийхгүй. АНУ-д жирэмсэн эхчүүдэд вакцин хийлгэхийг зөвлөмж байгаа бол Хятад улсад эрсдэл өндөр бүст амьдарч байвал хийлгэхийг зөвшөөрч байгаа. Харин АстраЗенека, Спутник-V вакцинуудыг жирэмсэн эхэд хийхийг хориглож байгаа. Төрсний дараа вакциныг 42 хоногийн дараа хийнэ. Дархлаажуулалт хийхээс өмнө даралтыг заавал хоёр гарт хийж тэмдэглэнэ.

Монгол улсад одоогоор жирэмсэн эхэд вакцин хийх эсэх шийдэгдээгүй байгаа!!!

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here