Home Uncategorized ШУУРХАЙ: Алга болсон гэх охиныг 24 цагаар хайж байна

ШУУРХАЙ: Алга болсон гэх охиныг 24 цагаар хайж байна

113
0

Сэлэнгэ аймгийн Жавхлант сумаас 4-р сарын 14-ний өдрийн 18:00 цагийн үед ЕБС-ийн 3-р ангийн сурагч Б.У… охин алга болжээ. Алга болсон даруйд эцэг эх нь сумын бүх айлуудаар сураглаж яваад 20:00 цагийн орчимд хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн байна. Хэсгийн төлөөлөгч тухайн өдрийн 00:00 цаг хүртэл эрлийн ажиллагаа явуулаад сумын засаг даргад мэдэгдсэн байна.

Улмаар нийслэл болон аймаг орон нутгийн цагдаагийн албан хаагчид хүч нэмэгдүүлж орон нутгийн иргэдтэй хамтарч эрлийн ажиллагаааг явуулж байгаа аж. Сумын ойролцоох 10 км-ийн орчимд 6 удаагийн эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Гэсэн ч охины сураг өнөөдрийг хүртэл гараагүй байна. Эрлийн ажиллагааг 24 цагаар хүч нэмэгдүүлэн хайж байгаа талаар сумын хэсгийн төлөөлөгч мэдэгдсэн юм. Б.Ундармаа охин алга болох үедээ дээгүүрээ бүдэг цэнхэр нимгэн юүдэнтэй цамцтай, хөх өнгийн жинсэн өмд, улаан пүүзтэй байсан аж. Охин алга болсон Сэлэнгэ аймгийн Жавхлант сум Дархан-Уул аймгаас 36 км, засмал замаас зургаан км, төмөр замаас 15 км-ийн зайтай их хөлийн газар юм.

Туранхайдуу, дэлдэн чихтэй, давхраатай нүдтэй, шаргал үстэй Б.У… охиныг харсан хүн Жавхлант сумын хэсгийн төлөөлөгч, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрарт мэдээлэл өгөх юм байна. Тухайн хүүхдийн талаар тодорхой мэдээлэл өгсөн иргэний нууцыг чандлан хадгална.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here