Home Uncategorized Судлаачид Хан мөрнөөс их хэмжээний .с.э.р.г.э.э.ш. илрүүлжээ … Тэнд хүмүүс байнга сэлдэг

Судлаачид Хан мөрнөөс их хэмжээний .с.э.р.г.э.э.ш. илрүүлжээ … Тэнд хүмүүс байнга сэлдэг

84
0

Балмагдмаар.

Гол мөрний талаархи сүүлийн үеийн судалгаагаар Өмнөд Солонгос дахь Хан мөрөнд бэлгийн чалхи сайжруулах Виагра хэмээх сэргээх бодис их хэмжээгээр агуулагдаж байгааг тогтоосон.

Хан гол нь Өмнөд Солонгосын Сөүлийн ихэнх хэсгийг дайран өнгөрдөг. Энэ бол спортоор хичээллэх, болзох, зугаалахад тааламжтай газар. Хэдий тийм ч Сөүлийн үндэсний их сургуулийн, хүрээлэн буй орчны судалгааны тэнхимийн багийн профессор 2021 оны 5-р сарын 14-ний өдөр Виагра, Сиалис, Левитра зэрэг бэлгийн чадварыг дээшлүүлэгч бодисын ул мөрийг голоос олж илрүүлсэн хэмээн зарлав. Варденафил, Силденафил, Тадарафил зэрэг химийн найрлагуудаар гол бохирджээ.

Ялангуяа Хан голын Ганнам орчим бусад газруудтай харьцуулахад илүү их хэмжээний сэргээх бодисын ул мөр олдсоныг профессор дэлгэжээ. Тэрбээр баар, тусгай өрөөтэй салон гэх мэт үзвэр үйлчилгээний газрууд ийм төрлийн эмийг үйлчлүүлэгчиддээ хууль бусаар тараадаг гэж сэжиглэж байна. Ганнам нь ийм байгууллагуудийн төвлөрөл ихтэй гэдгээрээ алдартай. Уг бэлдмэлийг шээсээр эсвэл зохисгүй устгалаар хаясан байх магадлалтай.

Тэрбээр гол мөрний амьдрал, хүрээлэн буй орчныг хамгаалах зорилгоор цэвэрлэх байгууламжийг зөв суурилуулахыг зөвлөж байна. Одоогийн байдлаар ийм эм нь хүрээлэн буй орчинд нөлөөтэй эсэхийг мэдэх хангалттай судалгаа хийгдээгүй байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here