Home Uncategorized BTS V-ийн Хятад дахь Фенклубдээ хөрөнгө босголтоор дээд амжилт тогтоожээ

BTS V-ийн Хятад дахь Фенклубдээ хөрөнгө босголтоор дээд амжилт тогтоожээ

56
0

Тэд өөрсдийн амжилтыг бий болгож, бас эвдэж байна!

BTS V-ийн Хятад фенүүдийн үүр CHINA Baidu Vbar, Хятадын K-Поп фэн үүрүүдийн хамгийн хурдан хугацаанд хөрөнгө босголт хийсэн шинэ амжилтыг дахин тогтоолоо.

5-р сарын 8-ны өдөр 20 цагт CST, тэд Kim Taehyung-ийн төрсөн өдрийн хөрөнгө босгох Everlasting & Infinity төслийг албан ёсоор эхлүүлэв.

Тэдний албан ёсны твиттер данс ганцхан минутын дотор $478,818 ам.доллар, ганцхан цагийн дотор $842,500 ам.долларт хүрснээ зарлав.

Тэд өнгөрсөн жилийн дээд амжилт $144,552 ам.долларыг нэг минутад , 59 хоног, 14 минутын хугацаанд $867,315 ам.долларыг цохьжээ.

Үүнээс илүү солиотой зүйл гэвэл эдгээр хандивыг 12-р сарын 30-нд болох V-ийн төрсөн өдөрт бэлдэх зорилгоор цуглуулжээ!

Жил ирэх тусам улам бүр сайжирч, фенүүд нь түүний онцгой өдөр ямар арга хэмжээ зохион байгуулагдахыг урьдчилан таамаглахаас өөр аргагүй юм.

Энэ баярын өдөр боловч V-ийн олон фен үүрүүд хамтран ажиллаж, түүний нэрэмжит хандив болон бусад сайн сайхан үйлсээр эерэг нөлөө үзүүлсэн.

Эдгээр төслүүдийн эцсийн үр дүнг харахын тулд бид хагас жил гаруй хүлээх хэрэгтэй болж байх шиг байна!

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here