Home Uncategorized BLACKPINK хамтлаг Ази, Номхон далайн арлын орны хамгийн нөлөө бүхий 100-д багтав

BLACKPINK хамтлаг Ази, Номхон далайн арлын орны хамгийн нөлөө бүхий 100-д багтав

69
0

Тэд томчуулын жагсаалтад нэгдэв!

Ашгийн бус байгууллага болох Gold House жил бүр хамгийн нөлөө бүхий 100 Ази, Ази Америк, Номхон далайн арлын оршин суугчдын (API) жагсаалтыг гаргадаг бөгөөд BLACKPINK энэ жилийн жагсаалтад багтлаа!

Тус байгууллага нь төлөөлөлгүй дуу хоолой тэдний нийгэмд үзүүлэх соёлын нөлөөллийг дээшлүүлэх зорилготой.

Gold House өөрсдийн вэбсайт дээр хамтлагийн өнгөрсөн нэг жилийн хугацаанд гаргасан онцлох амжилтуудыг жагсаажээ. Энэ нь Billboard-ийн шинээр гарч ирж буй уран бүтээлчдийн жагсаалтад орсон цорын ганц анхны дөрвөн эмэгтэй гишүүнтэй К-Поп охидын хамтлаг юм. Дэлхийн дижитал дууны борлуулалтын жагсаалт Billboard-д нэг сингл нь багтжээ.

“Blackpink видеоны үзэлт, урсгал, фенүүдийн идэвхийллээр амжилтуудыг эвдсээр байна. Тэдний YouTube суваг хамгийн их дагалттай хэвээр байна.” — Gold House

BLACKPINK нь энэ жил хамгийн их нөлөө үзүүлсэн гэгдэж буй улс төрчид, бизнес эрхлэгчид, тамирчид, зугаа цэнгэлчдийн жагсаалтад багтал. Эдгээр нэрсэд Дэд ерөнхийлөгч Kamala Harris, Оскарын шагналт H.E.R., Chloé ZhaoAuli’i Cravalho зэрэг олон алдартнууд багтжээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here