Home Uncategorized Туслах дүрүүд, бодит амьдрал дахь гэр бүлүүд болон 3-р улирлын мэдээ сэлтийг...

Туслах дүрүүд, бодит амьдрал дахь гэр бүлүүд болон 3-р улирлын мэдээ сэлтийг багтаасан Пентхаус К-драмын 8 баримт

170
0

Пентхаус К-драмын тухай баримт болон мэдээлэл

Сэрэмжлүүлэг: Үйл явдлаас дурдагдсан учир К-драмаа хараахан дуусгаж амжаагүй бол та эрсдэлээ даана уу!.

Пентхаус: Cheong Ah урлагийн ахлах сургуульд дуурийн чиглэлээр сурдаг хүүхдүүд болон өрсөлдөөнч эцэг эхчүүд, тэдний эргэн тойрон дахь амьдралын тэмцэл. Араар тавилт болон түрэмгийлэл нь дүрүүд хоорондын тэмцлийг харуулжээ. Гэхдээ энэ удаад амьдрал урлагыг дуурайсангүй – бурхандаа баярлалаа. Шоуныхан камергүй ярилцлага өгч холимжууд болон цувралын фен байсан ч таны мэдэхээргүй олон сонирхолтой баримтуудыг дэлгэжээ. Пентхаус К-драма болон жүжигчдийн багын тухай 11 баримтыг энд орууллаа, үүнд цувралын гайхалтай үзүүлбэрүүдийн ард буй жинхэнэ дуурийн дуучид, туслах дүрүүд, 3-р улирлын мэдээ зэрэг багтлаа.

1. Хера Ордон бодит биш

Энэ цувралд Хера Ордон нь Өмнөд Солонгос дахь хамгийн баян хороолол болох Ганнам дүүргийн Самсон хороололд байдаг гэж гардаг. Гэсэн хэдий ч Хера Ордоны гадна талыг компьютер графикаар хийсэн. Энэ зүгээр л хэт гял цал Ганнам маягийн зураглал юм. Бодит болон Хера Ордон доторхи бүх тансаг орон сууцын зураг авалтыг Пажу хотод хийсэн.

Нэмж дурдахад Пентхаус дахь алдарт Хера хөшөөг энэ цувралд зориулж захиалгаар хийсэн гэдэг.

2. Cheon Seo Jin-ийн жинхэнэ нөхөр драмад түүний дайсан

Lee Sang Woo нь Kim So Yeon-ий зургийн дэргэд, Пентхаус драмийн дэглэлт

Жүжигчин Kim So Yeon(Cheon Seo Jin-ийн дүрийг бүтээсэн)-ы нөхөр Lee Sang Woo нь хэд хэдэн үзэгдэлд гарч ирдэг. Cheon Seo Jin-ийг илчлэх дуртай сурвалжлагчийн дүрийг Lee Sang Woo бүтээх болж хосуудыг сөргүүлжээ. Хосууд хөшигний ард хэрхэн дүрдээ орж, гарч байгааг шалгацгаая.

3. Cheon Seo Jin болон Oh Yoon Hee нарын жинхэнэ нөхрүүд ихэр юм шиг харагддаг

Lee Sang Woo болон Kim So Yeon (зүүн талд), Ki Tae Young болон Eugene (баруун талд)

Cheon Seo Jin болон Oh Yoon Hee (Eugene) нарын жинхэнэ нөхрүүд хоорондоо андуурагдахаар адилхан төрхтэй хүмүүс гэдгээрээ алдартай.

Ki Tae Young, Eugene болон Lee Sang Woo нар “All About My Mom”-ийн дэглэлт дээр

Lee Sang Woo, Eugene нар “All About My Mom” (2015) киноны гол дүрийг бүтээсэн. Тухайн үед Eugene-ийн нөхөр жүжигчин Ki Tae Young зураг авалтын талбайд зочилж, түүний хуулбар Lee Sang Woo-той өөрийн биеэр уулзжээ.

4. Seok Kyung бодит амьдрал дээрч ихэр

Ихрүүдийн тухай ярихад жүжигчин Han Ji Hyun яг л драмын адил бодит амьдрал дээрч ихэр юм.

Пентхаус дээр, Joo Seok Kyung (Han Ji Hyun) болон Joo Seok Hoon (Kim Young Dae) нар ихэр юм.

Бодит амьдрал дээр, Han Ji Hyun нь Han Seung Soo-той ихэрүүд юм. Тэд хоорондоо 2 минутын зайтай төрсөн бөгөөд Han Ji Hyun эгч нь юм байна.

5. Хера Ордны томчууд болон тэдний хүүхдүүд

Bong Tae Kyu хүүхдүүдтэйгээ хамт

Bong Tae Kyu (өмгөөлөгч Lee Kyu Jin), Eugene нар хүүхдүүдтэйгээ хамт “The Return of Supermman” хэмээх реалити шоу нэвтрүүлэгт оролцож байжээ.

Bong Si Ha “The Return of Superman” шоуны үеэр

Bong Tae Kyu-гийн том хүү, Bong Si Ha шоун дээр өхөөрдөм хөөрхөн дуулган үс засалттай гарчээ. Түүний бага охиныг Bong Bon Bi гэдэг.

Eugene охидын хамт

Eugene-гийн хувьд, шоуг үзэгчид түүний том охин Kim Ro Hee-г сайн мэдэх байх. Түүний бага охиныг Kim Ro Rin гэдэг.

6. Эхэн үеийн K-поп шүтээнүүдийн бэсрэг цугларалт

Bada нь Park Young Ran-ы дүрд

Дуучин Bada Пентхаусд Cheon Seo Jin-ий ард дуулдаг Park Young Ran гэгч туслах дүрийг бүтээжээ. Гэсэн хэдий ч Oh Yoon Hee нь Park Young Ran-тай байраа сольж, оронд нь арын дуучин болдог.

Bada болон Eugene нар урьдын холбоотой. 90-ээд он болон 2000 оны эхээр тэр хоёр S.E.S. нэртэй К-поп охидын хамтлагт байсан. Тус хамтлаг 2002 онд тарсан боловч өнөөдрийг хүртэл тэд сайн найзууд хэвээр байна. 2016 онд дебют хийснийхээ 20 жилийн ойгоор хамтлаг эргэн нэгдсэнийг та мэдээд баярлах байх.

Jun Jin болон түүний эхнэр Пентхаусд туслах дүр бүтээж байна

Shinhwa-ийн Jun Jin, түүний эхнэр Ryu Yi Seo нар мөн The Penthouse-д туслах дүр бүтээв. Shinhwa бол өнөөдрийг хүртэл идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй эхэн үеийн K-поп хамтлаг юм.

Shinhwa, S.E.S. хоёул S.M. Энтертайнмент компаниас дебют хийн гарч ирж байсан бөгөөд Jun Jin, Eugene нар бие биеэ олон арван жилийн турш мэддэг.

7. Cheon Seo Jin видео дуудлагаар төгөлдөр хуур заалгажээ

Cheon Seo Jin-ийн Пентхаус дахь хамгийн мартагдашгүй үзэгдэл бол аав нь борооноор өнгөрсөний дараа төгөлдөр хуур тоглож уур, гэм буруугаа цайруулдаг.

Kim So Yeon хөгжмийн ямар нэг туршлагагүй ч Franz Liszt “Mazeppa”-гийн хэсгээс тоглодог. Жүжигчин бүсгүй өмнө нь төгөлдөр хуур тоглож байгаагүй, хөгжмийн нот уншиж чаддаггүй байсан. Нэмж дурдахад, COVID-19 үеэр төгөлдөр хуурын сургалтандаа явах боломжгүй болсон.

Эцэст нь тэрээр төгөлдөр хуурч болох хамгийн том эгчийнхээ тусламжийг авсан. Эгч нь видео дуудлагаар дамжуулан хөгжийн хэсгээс тоглоход нөхөр болон ээж нь утсыг нь барьдаг байжээ. Kim So Yeon хөгжийн хэсгийг товшлуурын даралтаар цээжилж сурсан бөгөөд зөв болгохын тулд хэдэн сарын турш дасгал хийжээ.

8. Пентхаусын дуурийн дуучдын ард буй дуу хоолойнууд

Пентхаус нь Oh Yoon Hee, Cheon Seo Jin, Bae Ro Na, Ha Eun Byeol, Joo Seok Kyung, Yoo Jenny зэрэг дүрүүдийн гайхалтай дуу хоолойг харуулсан. Дуурийн жинхэнэ дуулалтыг Сөүлийн үндэсний их сургуулийн Сонгодог хөгжмийн ангийн оюутнууд дуулсан. Тодруулбал, Oh Yoon Hee-ийн дуулалтыг Мина нэртэй YouTuber хийсэн бөгөөд өөрийн суваг дээр дуу бичлэг хийгдэж буй влог оруулжээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here