Home Uncategorized BTS-ийн “Сайн жаал” V бусад уран бүтээлчдийг сахиусан тэнгэр мэт ивээсэн 4...

BTS-ийн “Сайн жаал” V бусад уран бүтээлчдийг сахиусан тэнгэр мэт ивээсэн 4 тохиолдол

106
0

“Тэр яг л сахиусан тэнгэр шиг байсан.”

BTS-ийн “Сайн жаал” V нь үнэхээр гэгээлэг зүрх сэтгэлтэй нэгэн бөгөөд уран бүтээлчид түүний сайхан сэтгэлийг магтан дуулдаг.

Түүний талаархи 4 магтаалыг орууллаа.

1. NU’EST-ийн W-д сандал өгөв

33 дахь Golden Disc Awards дээр NU’EST-ийнхэн дөрвүүлээ хуваалцах гуравхан л сандалтай байлаа. Тэд хоёр нь сууж, хоёр нь зогсохоор шийдэв. V үүнийг хараад тул бүх гишүүдийг суухад зориулж нэмэлт сандал авчирч өгчээ!

NU’EST-ийн Baekho шууд нэвтрүүлэгийн үеэр энэ явдлын талаар ярьжээ.

“Тухайн үед бидний хоёр нь зогсож, хоёр нь сууж байсан. Тэнд 3 сандал байсан. Бид суух ёстой байдаг гэвч дөрвүүлээ байдаг, 1 нь зогсвол нь тэнэг шүү дээ. Бас бид бүгдээрээ зогсож болохгүй. Тиймээс бид яаж зогсоцгоовол зүгээр вэ гэж бодсон. Ярилцлагын үеэр ч бид ингэж суудаг. Хоёр нь урд сууж, хоёр нь зогсох. Бид зориуд тэгж суусан юм шиг байна лээ.” ㅡ Baekho

Baekho мөн V-г “сахиусан тэнгэр” хэмээв.

“Бидний нэг сандал авчирсан бол түүнд талархах байсан. Харин биднийг төөрөлдөх үед тэр шийдлийг гаргаж өгсөн … Тэр яг л сахиусан тэнгэр шиг.” ㅡ Baekho

2. Oh My Girl-ийн Seunghee-д туслав

Oh My Girl’s Seunghee бол ахлах сургуульд BTS-ийн Jimin, V нартай хамт сурч байсан бөгөөд тэд өнөөдрийг хүртэл нөхөрлөлөө хадгалсаар ирсэн!

“Тийм ээ, бид үргэлжлүүлэн холбоотой хэвээр байна. Тэд яг одоо аялан тоглолтоо хийж байгаа … Би тэдэнд хэлсэн, хэрэв замд чинь асуудал гарвал ярилцах хүн байгаа шүү гэсэн.” — Seunghee

Тэд гурвуул бие биенээ туйлын их дэмждэг. Нэг удаа Seunghee Mnet Asian Music Awards (MAMA) дээр их будилсан. Jimin, V нар үүнийг хараад түүнийг тайзан дээр гайхалтай харагдаж, гайхалтай ажиллалаа гэж тайвшруулав! Найзуудаасаа эдгээр сайхан үгсийг сонссоны дараа Seunghee санаа зовохоо больжээ.

3. Дуучин Paul Kimтэй нөхөрлөж эхлэв

Idol Room нэвтрүүлгийн нэг дугаарт дуучин Paul Kim тэдний нөхөрлөлийн талаар ярьлаа. Шагнал гардуулах ёслолын үеэр ганцаардаж байх үеэс тэдний нөхөрлөл эхэлсэн гэж хэлсэн. V түүн дээр ирэн яриа эхлүүлжээ!

“Би түүний тусламжийг нэг удаа авсан. Би нэг удаа шагнал гардуулах ёслол дээр очсон бөгөөд бүгдээрээ хамтлагтай болсон байхад би ганцаараа байсан. Би ганцаараа байсан болохоор [V] над дээр ирсэн. Тэр надад ‘Миний хажууд суугаарай’ гэж эхлээд надтай яриа эхлүүлсэн.” — Paul Kim

Тэр үдэш тэр хоёр утасны дугаараа солилцсон бөгөөд V Paul Kim-ээс хамт оройн хоол идэх үү гэж асуув!

Paul Kim V-ийн саналыг хүлээн авч, V оройн хоолны мөнгийг хүртэл төлсөн байна. Тэр цагаас хойш тэдний нөхөрлөл улам бүр нэмэгдэж байна!

4. Тэр ганцаардаж байхдаа TXT-ийн Yeonjun-тай хамт хооллож, ярилцаж байсан

BTS нэг лабелээс гаралтай TXT-ийнхэнтэй сайн харилцаатай. TXT-ийн Yeonjun нэг өдөр өглөөний цайгаа ганцаараа идэж байтал V ирээд, би ч бас хараахан хооллоогүй гэдгээ хэлж байсан тухай шууд нэвтрүүлэгийн үеэр ярьжээ. V Yeonjun-тай хамт сууж, хоёул хамт хооллож, ярилцав.

Yeonjun V-д түүнтэй найзласанд “үнэхээр их баярласан”!

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here