Home Uncategorized BTS-ийн Suga нэг өрөөнд 10-уулаа байх ямар байсан талаар ярьжээ

BTS-ийн Suga нэг өрөөнд 10-уулаа байх ямар байсан талаар ярьжээ

77
0

Эргээд харахад, Suga олуулаа нэг өрөөнд байна гэхэд гайхаж байлаа.

BTS нь дадлагажигч байхдаа бусад дадлагажигчдын хамт бэлтгэл хийдэг байсан бөгөөд ихэвчлэн нэг дотуур байранд амьдрах шаардлагатай болдог байв. tvN-ийн You Quiz On The Block-ийн нэг дугаарт Suga энэ тухай ярьсан.

(Big Hit Music) компаний сургалтанд дадлагжигчид байнга ирж, гарч байсан бөгөөд 11 дадлагажигч нэг дотуур байранд нэг өрөөнд амьдрах тохиолдол гарч байсан хэмээн Suga ярьлаа.

Эргээд харахад тийм олуулаа нэг өрөөнд амьдрахаар болж байсанд гайхаж байсан гэжээ.

Өрөөнд 3ш давхар ор байсан бөгөөд бусад бүх дадлагажигч шалан дээр унтах хэрэгтэй болдог байв. Өрөөн дотор алхах ч зайгүй байдаг байсан.

Олон хүнтэй амьдрахад хамгийн хэцүү байсан зүйлүүдийн нэг угаалга байсан, хувцас хаашаа орсон мэдэгдэхээ байдаг.

Big Hit Music нь дадлагажигчдыг байнга шигшдэг байсан бөгөөд сүүлчийн долоо нь BTS хамтлаг болж түүхэнд үлдсэн юм!

Видеог бүрэн эхээр:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here