Home Uncategorized Энэ хүмүүсийг зүгээр амьдруулж болохгүй юу?

Энэ хүмүүсийг зүгээр амьдруулж болохгүй юу?

28
0

Энэ хүмүүсийг зүгээр амьдруулж болохгүй юу? 25 орчим насны хос хоёр хөөрхөн автобустай. Тэндээ хуушуур, ундаа, ус, бургер гэх мэт борлуулдаг. Цонхон дээрээ хоолоо бэлтгэж байгаа нь нүдэн дээр бас цэвэрхэн л харагдана лээ. Амттай ч юм билээ. Туул голын эрэг дагуу амралтын хэсгээр яг хүмүүс ирээд л худалдаа наймаа нь овоо сэргээд ирэхтэй зэрэг цагдаа гараад ирэх юм. Чанга яригчаар бичиг баримтаа аваад буугаад ир гээд захирангуй өнгө аясаар дуудна. 22 цаг боллоо. Яагаад хаагаагүй юм. Одоо боль. Шууд торгууль бичиж эхэлнэ. Хос хоёр бүлтэгнээ л наашаа цаашаа гүйгээд л…. хэнээс ч юу ч гуйхгүй амьдарч байгаа хүмүүсийг яагаад ингээд зовоогоод байгаа юм бэээ. Одоо юмаа нээ л дээ, нэгэнт өнгөрсөн шд..

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here