Home Uncategorized Ч.Ганхуягын эхнэр Ингаана: Би хариу нэхэхгүйгээр зүгээр л хүмүүст өгөх дуртай. Нөхрөө...

Ч.Ганхуягын эхнэр Ингаана: Би хариу нэхэхгүйгээр зүгээр л хүмүүст өгөх дуртай. Нөхрөө би хайрлаж байж хайрыг нь хүртэнэ үү гэхээс чи намайг хайрлах ёстой гэж хvсээд тулгаад шаардаад байх хамгийн утгагүй зvйл.

27
0

Хасын Ч.Ганхуяг гэхээр хэн бүхэн түүийг андахгүй биз ээ. Тэр бол нэгэн үе “Хасын” гэх нэрээр овоглогдож байснаа өдгөө “Ардын” гэгдэх болсон Чулууны Ганхуяг юм. Тэрээр хvvхэд насаа Микрт өнгөрvvлсэн тэрбээр э.рх дураараа, дэггvй талдаа хvvхэд байсан гэдэг.

Өөрийнх нь хэлдгээр бол аз од нь гийж байгаад 23-р сургуульд элсэн орсон тvvний аав Чулуун жолооч байсан бол ээж нь нягтлан бодогч мэргэжилтэй хvн аж. Тvvнийг 10 настайд аав нь Унгар дахь Монголын Элчин сайдын яаманд жолоочоор ажиллах болсноор тэдний гэр бvлийнхэн Будапештад хөл тавьцгаажээ. 23-д суралцан, унаган орос хэлний сууриа сайн тавьсан Ч.Ганхуяг Будапешт хотноо дипломат ажилтнуудын хүүхдийн сургуульд суралцжээ. Улс улсын боловсрол өндөртэй хvмvvсийн хvvхдүүдтэй хамтдаа суралцсан жилүүд, ерөөс харь оронд гэр бүлээрээ амьдарч байсан цаг хугацаа түүний цаашдын амьдралд ихээхэн чухал “өгөгдөл”-үүдийг дагуулсан гэдэгт эргэлзээд байх хэ.рэ.ггvй болов уу.

Ч.Ганхуягын vзэсгэлэнт гэргий Ингааны буюу Г.Уянга билээ.

Хосууд  5 сайхан хүүтэй ба тэдний хүүхдүүд том сайхан залуучууд болжээ.

Г.Уянгын ярилцлыгыг хүргэе.

Айлын гэргий эр нөхрөө амжилтанд хөтлөгч, ирлэгч, хурцлагч, хамтран зvтгэгч эсвэл халамжлуулагч, хайр хvсэгч гээд олон л янз шинж байдаг. Харин таны хувьд?

-Миний бодлоор би нөхрийнхөө хамгийн сайн найз нь байж чаддаг. Найз гэдэг утга нь ямар өргөн цар хvрээтэй, ид шидтэй билээ. Нөхөр маань ч миний хамгийн дотны найз минь байж чаддаг. Энэ хүрээнд ямар ч эхнэр нөхөр гэсэн хана хэрэмгvйгээр бvгдийг ойлголцож бие биенээ дэмжиж тvшиж ам-ьдардаг.

–Өнөөдрийг хvртэл ихэнх нь таныг Ганхуягийн модель эхнэр гэж тодотгосоор ирсэн. Харин та бол амь-дралдаа загвар vзvvлж байгаагүй гээд байдаг нь хэн нэгэнтэй андуурсных юм болов уу ямар учиртай юм бэ?

-Намайг яагаад хүмүүс модель гээд байдгийг гайхдаг л даа. Хэвлэлүүдэд бүр топ модель гээд биччихсэн байхыг нь уншаад нилээн ичсэн л дээ. Би ам-ьдралдаа тайзан дээр загвар өмсөж үзээгүй. Харин тухайн үеийнхээ загварын тайзны гоё сайхан эгч нар олны танил бүсгүйчүүдийг хараад “Ямар гоё юм бэ. Ямар хүмүүс нь ийм гоё загвар өмсөгч байдаг байна аа” гээд бодоод өн.гөрч байснаас загвар өмсөөд алхаж байсан үе байхгүй.

-Энэ тодорхойлолтонд таны нөхөр яаж ханддаг вэ?

-Мэдэхгүй. Чамайг хүмүүс ингэж байна гэж хэлээд энэ сэдвээр ярилцаж огт үзээгүй юм байна. Яагаад гэвэл тэр хүн эхнэрээ хэн гэдгийг мэднэ шүү дээ. Гэхдээ би 2001 онд “Улаанбаатарын мисс” тэм.цээнд орж байсан. Энэ нь зөвхөн найз нарын маань шахалтаар нэг хоногийн өмнө бүртгүүлээд оролцож байсан санаандгүй шахуу үйл явдал болсон. Би гэрийнхэндээ хэлэлгүй зурагтаар гарна гэдгийг ч тооцоолоогүй хам хум хувцас бэлдээд оролцож байсан. Маш олон гоё охидууд өр.сөлдөж бараг сарын өмнөөс бэлтгэсэн байсан. Одоо бараг хэддүгээр байранд орсноо ч санахгүй байна. “Баясгалант сайхан мисс” гэдэг өргөмжлөлтэй тав зургадугаар байрт шалгарч байсан байхаа. Магадгүй үүнээс улбаалаад загвар өмсөгч гэж хүмүүс төсөөлдөг болсон байх. Одоо эргээд бодоход их хөгжилтэй санагддаг.

-Та их европжуу төрхтэй, гадаад төрхөөрөө ч модель гэж хэлэхэд андуурагдахааргүй л дээ?

-Би цэвэр Монгол. Ээж маань намайг төрvvлэхдээ Германд оюутан байсан. Үүнийг нь мэддэг хүмүүс нь намайг Герман аавтай гэж ярьдаг. Аав ээж хоёр маань Монгол. Хара-мсалтай нь намайг бага байхад тэд маань тусдаа амь-драх болсон. Би бол эмээгийнхээ гар дээр өссөн эмээгийн охин. Аавтайгаа төдийлөн ойр өсөөгvй. Европ төрхтэй гэдгийг тухайд аав ээж хоёрынхоо аль сайныг нь аваад дундаас нь гарсан их азтай хувилбар. /инээв/.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here